Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 3 сарын байдлаар 16542 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2501 төрөлтөөр буюу 13.1 хувиар буурсан байна. 2017 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 16 642 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2499 хүүхдээр буюу 13.1 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 8589 буюу 51.6 хувь нь хүү, 8053 буюу 48.4 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 3 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж 100 000 амьд төрөлтөд 30.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 32.7-оор /7 тохиолдол/ буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 269 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөнд 16.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1000 амьд төрөлтөд харьцуулахад 6.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 эхний 3 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 312 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 179 тохиолдлоор, 1000 амьд төрөлтөд 18.7 байгаа нь 2016 оны мөн үеэс 7.0-оор тус тус буурсан байна. 2017 оны эхний 3 сарын байдлаар нас баралтын 3897 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 249 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 2341 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 1556 тохиолдол буюу 39.9 хувь эмэгтэй байна.
видео мэдээлэл

Эрүүл мэнд эрхэм баян

Хамтран ажиллагч байгууллага