Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сарын байдлаар 25 140 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2500 төрөлтөөр буюу 11.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд 25 310 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2520 хүүхдээр буюу 11.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 13 054 буюу 51.6 хувь нь хүү, 12 256 буюу 48.4 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 27.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 5.8-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 370 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 440 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5717 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 614 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3478 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 2239 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 24 төрлийн 13 418 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.0 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3298 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 11.7-оор буурсан байна.
Өнөөдөр330
Өчигдөр316
Энэ 7 хоногт806
Нийт221200
Жишээ сорилууд