Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар 51 360 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3112 төрөлтөөр буюу 6.5 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 677 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3113 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 603 буюу 51.5 хувь нь хүү, 25 074 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 2.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 691 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.7-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 869 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 8 сарын байдлаар нас баралтын 11 439 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1068 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6943 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4496 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 28 243 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 88.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2937 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 13.1-оор буурсан байна.
2017-12-18-ны Дархан хотын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цааса
2017-12-18-ны  Дархан хотын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цаасан шалгалтын дүн
Код Регистер№ Мэргэжил  Авсан оноо Үр дүн  Шалгалтын огноо 
1 2001 ХК65101702 Хүүхдийн их эмч 58 Тэнцээгүй 12/18/2017
2 2002 ИЦ88081506 Эм найруулагч 30 Тэнцээгүй 12/18/2017
3 2003 ШУ90012400 Эм найруулагч 45 Тэнцээгүй 12/18/2017
4 2004 ТБ85061468 Эм найруулагч 41 Тэнцээгүй 12/18/2017
5 2005 АВ88032303 Эм зүйч 31 Тэнцээгүй 12/18/2017
6 2006 ГА83010971 Бага эмч  76 Тэнцсэн 12/18/2017
7 2007 ТГ88012873 Бага эмч  81 Тэнцсэн 12/18/2017
8 2008 ТГ65110970 Эх баригч, бага эмч 42 Тэнцээгүй 12/18/2017
9 2009   Бага эмч  62 Тэнцээгүй 12/18/2017
10 2010 МК67092302 Эм зүйч 40 Тэнцээгүй 12/18/2017
11 2011 МФ83050900 Сувилагч 53 Тэнцээгүй 12/18/2017