Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар 60 817 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4764 төрөлтөөр буюу 7.3 хувиар буурсан байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 61 187 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4708 хүүхдээр буюу 7.1 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 31 665 буюу 51.8 хувь нь хүү, 29 522 буюу 48.2 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 24.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 17 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 24.1-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 849 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 293 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1034 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 372 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.4-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 13 109 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 438 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7964 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 5145 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 28 төрлийн 36 695 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 120.0 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 762 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.3-оор буурсан байна.
Өнөөдөр29
Өчигдөр176
Энэ 7 хоногт38
Нийт7840
“Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна

Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна                                        2017.12.07

Эрүүл мэндийн хөгжлийн төв  “Нээлттэй хаалганы өдөр”-ийг  байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, эрүүл мэндийн салбарынхан болон  иргэд,  үйлчлүүлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд,  тэдгээрийг хэрэглэгчдэд  ээлтэйгээр шийдвэрлэх чиглэлээр  хамтран ажиллах,  санал, хүсэлтийг сонсох зорилгоор  жил бүр  уламжлал болгон  зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн Нээлттэй хаалганы өдөр  харилцагч байгууллагуудад хандсан  үйл ажиллагаануудыг түлхүү зохион байгуулж, 2018 онд магадлан итгэмжлэл авах эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх,  Цахим сургалт хийх, гадаадын эмч мэргэжилтэнд  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх  зөвшөөрлийн талаар  уулзалт зохион байгуулах,  эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд хөрөнгийн төлөвлөлтийн програм дээр ажиллах дадлага сургалт зохион байгуулж, өнөөдрийн үйл ажиллагааг цахим сүлжээгээр 21 аймагт нэгэн зэрэг хүргэж байгаагаар онцлог юм.

Үүний зэрэгцээ мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад хамрагдах эмч, мэргэжилтнүүд их байгааг харгалзан Нээлттэй хаалганы өдрөөрөө нэг удаа төлбөргүй шалгалт өгөх боломжийг эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгож байна.

 Мөн материалаа бүрдүүлсэн Эм ханган нийлүүлэх байгууллагуудад эмийн экспорт, импортын лицензийн өдөрт нь гаргаж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нотолгоо бүрдүүлэх, байгууллага, хүний нөөц, техник технологи, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, салбарын удирдлага, манлайллыг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг  үүрэг бүхий  байгууллага юм.

2017 онд тус төв нь 2003-2014 оны эрүүл мэндийн үндэсний тооцоо буюу эрүүл мэндийн нийт зардлыг олон улсын ангилал, аргачлалын дагуу тооцон гаргалаа. Ингэснээр салбарын хөгжлийн бодлого, стратеги, дунд ба урт хугацааны төлөвлөлтийн хэрэгжилтэд Хяналт-Шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардагдах эрүүл мэндийн санхүүгийн нөөцийн бүрдүүлэлт, хуваарилалттай холбоотой суурь мэдээллийг бий болгоод байна. Цаашид ЭМҮТ-ны үзүүлэлтийг тогтмол тооцож байхаар төлөвлөн ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт 2015 оноос  эмнэлгийн тоног төхөөрөмжийн ажиллагаа үнэн зөв эсэхийг шалгах  12 нэр төрлийн хэмжилтийн  тоног төхөөрөмжтэй болсон бөгөөд  2017 онд өвчтөний хяналтын монитор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, цахилгаан мэс заслын аппарат, хүчилтөрөгчийн аппарат, дефибрилятор зэрэг нийт 376 эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийн стандартад нийцээгүй тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулах арга хэмжээ авч ажиллаа. 

Салбарын хэмжээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүртгэх, мэдээлэх, шаардлагатай нөөц болон хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, нэгдсэн бодлого төлөвлөлт, нотолгоот мэдээллээр холбогдох байгууллага болон шийдвэр гаргагчдыг хангах  “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүртгэл мэдээний сан” програм хангамжийг боловсруулан сургалт, туршилтууд дуусаад ашиглахад бэлэн болоод байна.

Мөн эрүүл мэндийн салбарын ”Хүний Нөөцийн Хөгжлийн Систем” мэдээний сантай болж эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, тэдний лиценз, шалгалт, сургалт болон хөгжлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлээ.  Үүний үр дүнд салбарын хэмжээнд эмч, мэргэжилтнүүдээс гардаг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгуулахтай холбоотой зардлыг 3-4 тэрбум төгрөгөөр хэмнэх тооцоотой байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагааг ил тод, шуурхай болгож байгаагаараа дэвшилттэй ажил болж байна.

Эмийн бүртгэл, мэдээллийн Licemed програмыг шинэчлэн ашиглалтад оруулж, 6375 эм, 282 эмийн түүхий эд, 1425 биологийн идэвхт бүтээгдэхүүн, 388 оношлуур, нийт 8470 нэрийн эмийн бүтээгдэхүүний бүрэн мэдээлэл бүхий мэдээний санг бүрдүүлэн ажиллаж байна. Мэдээний сан үүссэнээр иргэд, эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагууд эмийн талаар мэдээлэл авах, улмаар эмийн чанар аюулгүй байдлыг хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх боломж бүрдлээ.