Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар 54 387 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4655 төрөлтөөр буюу 7.9 хувиар буурсан байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 54 740 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4580 хүүхдээр буюу 7.7 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 28 339 буюу 51.8 хувь нь хүү, 26 401 буюу 48.2 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 19 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 30.4-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 767 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 296 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.9-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 936 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 361 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.8-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 11 731 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 561 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7106 тохиолдол буюу 60.6 хувь нь эрэгтэй, 4625 буюу 39.4 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 28 төрлийн 33 825 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 110.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 774 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.3-оор буурсан байна.
Өнөөдөр281
Өчигдөр204
Энэ 7 хоногт28
Нийт12887
ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Халдвартын эмч

Ажлын байрны зорилго: Халдварын тохиолдлууд болон хүүхдийн өвчнийг оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх, вакцины үзлэг, аялалын анагаахын үзлэг хийх, зөвлөгөө өгөх, Халдварын хяналтын хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Халдварт өвчин судлалын эмч, хүүхдийн эмчийн давхар мэргэжилтэй бол давуу тал болно
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай
  • Эмчлэх эрхийн лицензтэй
  • Компьютерын оффис программууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах болон асуудал шийдвэрлэх чадвартай

Уламжлалт эмчилгээний эмч

Ажлын байрны зорилго: Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх, эм барих

 Тавигдах шаардлага:

  • Уламжлалт анагаахын их эмч мэргэжилтэй
  • 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай
  • Зүү төөнө заслын чиглэлээр төрөлжсөн мэргэжил эзэмшсэн, уламжлалт болон зүү төөнө заслаар мэргэжлийн зэрэг хамгаалсан байвал сайн
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Сэргээн засах эмчилгээний эмчээр давхар мэргэшсэн бол давуу тал болно

Хүүхдийн эмч /Гэрээт/

Ажлын байрны зорилго: Эмчилгээ, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны их дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Хүүхдийн эмчээр мэргэшсэн, ажлын 3-с доошгүй жилийн ажлын туршлагатай
  • Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалаар мэргэшсэн бол давуу талтай
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай

Эх барих эмэгтэйчүүдийн эмч

Ажлын байрны зорилго: Эх барих, эмэгэйчүүдийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн
  • Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн, 2 буюу түүнээс дээш жил энэ чиглэлээр ажилласан туршлагатай
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй,
  • Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар ажиллаж байсан бол давуу талтай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай

Техникч /Нян судлал/

Ажлын байрны зорилго: Лабораторийн дотоод журам, халдвар хамгааллын дүрмийг чандлан сахиж, шинжилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • ·Эмнэлгийн лабораторийн техникч мэргэжилтэй
  • ·Нян судлалын техникчийн мэргэжил олгох курс төгссөн
  • ·Нян судлалын лабораторид ажилласан туршлагатай бол сайн
  • ·Компьютерийн болон англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • ·Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг байх

Ээлжийн сувилагч

/Хүүхдийн сувилагч, ээлжийн сувилагчийн ажлын байранд байнга анкет хүлээн авна/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  Эмнэлгийн тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх 

Тавигдах шаардлага:

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
  • Сувилагч мэргэжил эзэмшсэн байх
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай

Хүүхдийн сувилагч

/Хүүхдийн сувилагч, ээлжийн сувилагчийн ажлын байранд байнга анкет хүлээн авна/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  Эмнэлгийн тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх 

Тавигдах шаардлага:

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
  • Сувилагч мэргэжил эзэмшсэн байх
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай

Эм найруулагч

Ажлын байрны зорилго: Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм бэлдмэлийг технологийн дагуу бэлтгэх, савлах, хаяглах,  хадгалах, түгээх

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг эм найруулагч мэргэжлээр төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай. Нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Хурдан, шаламгай
  • Харилцааны соёлтой
  • Багаар ажиллах чадвартай

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ

Захиргаа, хүний нөөцийн алба

8000-0202

hr@intermed.mn

www.intermed.mn