Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 7 сарын байдлаар 41 977 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 629 төрөлтөөр буюу 8.6 хувиар буурсан байна. 2017 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 42 245 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 571 хүүхдээр буюу 8.5 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 21 830 буюу 51.7 хувь нь хүү, 20 415 буюу 48.3 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 16 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 33.0-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 604 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөнд 14.3 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 5.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 720 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 354 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 6.4-оор буурсан байна. 2017 оны эхний 7 сарын байдлаар нас баралтын 9 024 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 612 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 5 490 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 3 534 тохиолдол буюу 39.2 хувь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 25 төрлийн 28 585 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 93.5 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 591 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 83.7-оор буурсан байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сул ажлын байрны захиалга

 

Ажлын байрны захиалга өгч буй байгууллагын нэр хаяг

Ажлын байрны нэр

Ажлын байранд тавигдах шаардлага /боловсрол, мэргэжил туршлага ур чадвар,тусгай шаардлага/

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт

Материал хүлээн авах эхлэх, дуусах хугацаа

Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг дугаар

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас

 

1.

 

 

 

 

УБ хот, БЗД 3-р хороо Цус сэлбэлт судлалын үндэсний төв

 

 

 

 

Эрдэм шинжилгээ, хүний нөөц, хамтын ажиллагааны албаны дарга

 

 

 

 

 

Хүний их эмчийн мэргэжилтэй, Магистраас дээш зэрэгтэй байна. Англи хэлний академик буюу advanced түвшний мэдлэгтэй. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлагатай. ОУ-ын төсөл, хөтөлбөр удирдаж байсан ажлын туршлагатай. Ажлын ачаалал даах чадвартай. Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх. Харилцааны ур чадвар сайтай багаар ажиллах чадвартай байна.

  • Төрийн албан хаагчийн анкет,
  • Диплом,
  • Ажлын туршлагыг нотлох бичиг баримт,
  • Хэлний мэдлэгийг нотлох бичиг баримт,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт

 

 

 

2017 оны 08 сарын 21 хүртэл

 

 

 

ЦССҮТ-ийн 4 давхарт, 407 тоот

Бичиг хэргийн ажилтан

З.Урангоо

88067948

 

Цус сэлбэлт судлалын үндэсний төв

70112857