Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар 60 817 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4764 төрөлтөөр буюу 7.3 хувиар буурсан байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 61 187 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4708 хүүхдээр буюу 7.1 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 31 665 буюу 51.8 хувь нь хүү, 29 522 буюу 48.2 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 24.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 17 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 24.1-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 849 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 293 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1034 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 372 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.4-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 13 109 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 438 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7964 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 5145 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 28 төрлийн 36 695 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 120.0 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 762 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.3-оор буурсан байна.
Өнөөдөр29
Өчигдөр176
Энэ 7 хоногт38
Нийт7840
“ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ХАМТДАА ДЭМЖИЦГЭЭЕ” СЭДЭВТ ОНЛАЙН СУРГАЛТ БОЛЛОО.

ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ХАМТДАА ДЭМЖИЦГЭЭЕ СЭДЭВТ ОНЛАЙН СУРГАЛТ БОЛЛОО. 

 Хүүхэд бүр эсэн мэнд, эрүүл амьдралын үндэс болсон эхийн сүүгээр хооллох эрхтэй. Энэ нь эхчүүд хүүхдээ асрах цалинтай чөлөө эдлэх, хүүхдээ өөрийн сүүгээр хооллох мэдлэг, боломжоор хангагдсан байх эрх дээр тулгуурладаг.    

 Олон улсын эрдэмтэдийн судалгаагаар бага насны хүүхдийн өвчлөлийн шалтгааны 10 хувь, нас баралтын шалтгааны 13 хувь нь эхийн сүүгээр хооллоогүйтэй холбоотой байна. Монгол улсын хувьд: нялхасыг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтүүд жил тутам буурах хандлагатай байна. Тухайлбал, 2010 онд нийт нялхасын 66 хувь нь төрснөөс хойш эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд уг үзүүлэлт 47 хувь хүртэл буурсан.

НҮБ-ын Хүүхдийн Сан, “Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн Холбоо”-ны санаачлагаар 1992 оноос эхлэн “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ.