Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар 60 817 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4764 төрөлтөөр буюу 7.3 хувиар буурсан байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 61 187 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4708 хүүхдээр буюу 7.1 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 31 665 буюу 51.8 хувь нь хүү, 29 522 буюу 48.2 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 24.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 17 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 24.1-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 849 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 293 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1034 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 372 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.4-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 13 109 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 438 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7964 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 5145 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 28 төрлийн 36 695 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 120.0 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 762 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.3-оор буурсан байна.
Өнөөдөр29
Өчигдөр176
Энэ 7 хоногт38
Нийт7840
Магадлан итгэмжлэлийн сургалтын материал

Магадлан итгэмжлэлийн сургалтын материал

Сургалт 1 /2017.04.14/

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэлд бэлтгэх нь

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны шинэчлэл

Орон нутагт магадлан итгэмжлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах нь

Тусламж, үйлчилгээний чанар, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл

Аймаг, нийслэлийн ЭМГ-аас магадлан итгэмжлэгдсэн ЭМБ-ын үйл ажиллагаанд хийгдсэн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ

Сургалт 2 /2017.04.28/

Эрүүл мэндийн байгууллагууд магадлан итгэмжлэлд бэлтгэх нь

Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах, материал бүрдүүлэлт

Тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтэд дүгнэлт хийх нь

Чанарын хөгжлийн хөтөлбөр

Сургалт 3 /2017.05.12/

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН ӨГСӨН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ НЬ

“ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД”-ЭЭР ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ

Сургалт 4 /2017.05.26/

Төлөвлөлт

Өөрийн үнэлгээний тайлан бичихдээ юуг анхаарах вэ?

Сургалт 5 /2017.06.16/

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР САЙЖРУУЛАХ АРГА ХЭРЭГСЭЛ

Сургалт 6 /2017.06.30/

Удирдлага, бүтэц зохион байгуулалт

Сургалт 7 /2017.07.21/

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн өнөөгийн байдал

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын хяналт шинжилгээ, үнэлгээ

Сургалт 8 /2017.07.28/

Яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал

Эрэмбэлэн ангилал

Эрэмбэлэн ангилал, яаралтай тусламж

Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдэлийн үнэлгээ арга хэмжээний зааварчилгаа

Хүүхдэд эрэмбэлэн ангилж, яаралтай тусламж үзүүлэх

Шийдвэрлэх асуудлыг илрүүлэх, шалтгаан хамаарлын дүн шинжилгээ хийх

Үй олныг хамарсан гамшгийн үеийн удирдамж