Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар 54 387 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4655 төрөлтөөр буюу 7.9 хувиар буурсан байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 54 740 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4580 хүүхдээр буюу 7.7 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 28 339 буюу 51.8 хувь нь хүү, 26 401 буюу 48.2 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 19 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 30.4-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 767 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 296 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.9-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 936 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 361 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.8-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 11 731 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 561 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7106 тохиолдол буюу 60.6 хувь нь эрэгтэй, 4625 буюу 39.4 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 28 төрлийн 33 825 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 110.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 774 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.3-оор буурсан байна.
Өнөөдөр281
Өчигдөр204
Энэ 7 хоногт28
Нийт12887
ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШАЛГАЛТ БАТАЛГААЖУУЛАЛТЫН МЭДЭЭ

 

                                                ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШАЛГАЛТ БАТАЛГААЖУУЛАЛТЫН МЭДЭЭ

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл ихээхэн хийгдэн шинэ дэвшилтэт техник, технологи хурдацтай нэвтэрч байгаагийн хэрээр оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийн бүтэц, зохион байгуулалт улам бүр нарийсаж байгаа тул эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах шаардлага тулгарч байна.

Энэхүү шаардлагад тулгуурлан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015.06.26-ны өдрийн 249, Шадар сайдын 2015.11.06-ны өдрийн 117 дугаар тушаалыг үндэслэн олон улсын стандартад нийцсэн Fluke брендийн анализатор, симуляторын аппаратаар хэмжил зүйн тоног төхөөрөмжөөр шалгалт баталгаажуулалтыг хийж байна.

 2017 оны эхний хагас жилд Улсын эрүүл мэндийн 45 байгууллага, хувийн хэвшлийн 8 байгууллагын 5 нэр төрлийн 362 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг шалгалт баталгаажуулалтыг хийж, үр дүнг тухайн эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлээд байна.

 

Байгууллагын нэр

 

Хамрагдсан эмнэлгийн тоног төхөөрөмжийн тоо

Дефибриллятор

 Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат

Өвчтөний хяналтын монитор

 Хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч

Цахилгаан мэс заслын аппарат

нийт

Улсын эмнэлэг

1

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

 

 

 

 

4

4

2

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

6

8

24

 

11

49

3

Нийслэлийн Өргөө амаржих газар

2

3

 

 

6

11

4

Наркологийн төв эмнэлэг

1

1

2

2

 

6

5

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

2

6

14

19

2

43

6

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

1

3

7

9

2

22

7

Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв

 

4

7

7

1

19

8

Өмнөговь аймгийн сумын эрүүл мэндийн төвүүд

3

11

10

15

1

40

9

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг

3

1

11

9

3

27

10

Говьсүмбэр аймгийн сумын эрүүл мэндийн төвүүд

1

6

3

4

0

14

11

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг

4

5

17

19

5

50

12

Хөвсгөл аймгийн сумын эрүүл мэндийн төвүүд

1

20

13

20

0

54

Хувийн эмнэлэг

13

СОС Медикал Монголиа олон улсын эмнэлэг

 

2

2

 

 

4

14

Таны төлөө бид эмнэлэг

1

 

 

 

3

4

15

“Цу-Эрдэнэ” ХХК

 

1

 

 

 

1

16

“Ач тус хоспис” ХХК

1

1

 

1

 

3

17

“Дөрвөн цаглашгүй” ХХК

 

 

 

 

1

1

18

Натул  эмнэлэг

1

1

3

2

0

7

19

“Замбага трейд”  ЗБН

 

 

1

1

 

2

20

Мөнх тулгуур эмнэлэг

 

1

 

 

 

1


 Нийт

27

74

114

108

39

362










Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд энэхүү шалгалт баталгаажуулалтад хамрагдсанаар иргэдэд баталгаат эмнэлгийн тоног төхөөрөмжөөр чанартай оношилгоо, эмчилгээ хийх боломж бүрдсэн.