Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар 38 055 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2743 төрөлтөөр буюу 7.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 310 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2774 хүүхдээр буюу 7.8 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 716 буюу 51.5 хувь нь хүү, 18 594 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 31.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 6.0-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 529 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 649 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.7-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 6 сарын байдлаар нас баралтын 8515 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 770 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5175 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 3340 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 21 827 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 68.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 4250 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 16.6-оор буурсан байна.
БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Төвийн зорилго

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нотолгоо бүрдүүлэх, байгууллага, хүний нөөц, техник технологи, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, салбарын удирдлага, манлайллыг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Ерөнхий захирал

Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны алба

Эрүүл мэндийн мэдээллийн алба

Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба

Хүний нөөцийн бодлого зохицуулалтын алба

Магадлан итгэмжлэл, лицензийн алба

Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба

Захиргаа, санхүү, дотоод хяналтын алба